Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.05.07-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж 2011 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 06-ны хооронд буюу энэ долоо хоногийн хугацаанд үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 56 ХК-ийн 204.4 мянган ширхэг хувьцааг 238.6 сая төгрөгөөр арилжлаа. Энэ хугацаанд Топ-20 индекс 20291.05 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 762.53 нэгжээр буюу 3.6 %-иар буурчээ.

Индексийн сагсад багтах Адуунчулуун /26.2%/, Могойн гол /16.0%/, Багануур /15.5%/, УИД /8.9%/, Ээрмэл /5.8%/, Шарын гол /5.5%/, Ремикон /5.0%/, Шивээ овоо /4.4%/, Женко тур бюро /4.2%/, МЦХ /2.3%/, Таван толгой /1.3%/, Мах импекс /1.2%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 103.4 тэрбум төгрөгөөр буюу 4.9% буурч, 2 их наяд 1.3 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Сөдөт /51.5%/, Дархан нэхий /50.5%/, Мон асар /14.8%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Адуунчулуун /26.2%/, Монгол шевро /19.9%/, Могойн гол /16.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 56 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 25 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Гермес центр /70.9 мянган ширхэг/, Ремикон /41.1 мянган ширхэг/, Женко тур бюро /32.2 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Багануур /34.9 сая төгрөг/, Таван толгой /34.7 сая төгрөг/, Шарын гол /31.7 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

Эх сурвалж: www.mse.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж