“Харцага” гурав дахь хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.07-нд нийтлэгдсэн

“Харцага” гурав дахь хожлоо авлаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний алтан медалийн төлөөх дөрөв дэх тоглолт өчигдөр боллоо. Аваргын төлөө өрсөлдөж буй  “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон “Милл хаус” компанийн “Ав-Атар” багуудын энэ удаагийн тоглолтод “Харцага” баг ялалт байгуулснаар шигшээ тоглолтын гурав дахь хожлоо авлаа.

Ингээд хоёр багийн медалийн төлөөх дөрвөн тоглолтын дараах байдлаар “Харцага” гурван хожилтой, “Ав-Атар” баг нэг хожилтой болоод байна. Аваргын төлөө өрсөлдөгчдийн түрүүлж дөрвөн хожил авсан нь “Ниссан примьер” лигийн аварга болох учиртай. Тиймээс дараагийн тоглолт багуудын хэн хэнд нь хариуцлагатай тулаан байх болно.

Харин өчигдөр болсон хүрэл медалийн төлөөх ээлжит цувралд “Хасын хүлгүүд” баг “Баянзүрх буллз”-ыг хожсоноор шигшээ тоглолтын хоёр дахь хожлоо авлаа. Ингэснээр хоёр багийн медалийн төлөөх тоглолтын хожлын харьцаа 2-2 болж тэнцээд байна. Хоёр багийн түрүүлж дөрвөн хожил авсан нь энэ жилийн дээд лигийн хүрэл медалийн эзэн болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж