
Эсгий урлалын нэгэн сонирхолтой үзэсгэлэнг тавдугаар сарын 9-нд буюу ирэх даваа гаригт “Чингис” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 12:00 цагт эхлэх бол 15:00 цагт шилдэг бүтээлд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох ажээ. Хамгийн шилдэг санаа гаргасан эсгий урлалын уран бүтээлчийг нэг сая төгрөгийн шагнал хүлээж байгаа гэнэ.
Олон зууны түүхтэй Монголын эсгий урлалыг сурталчлах зорилготой энэхүү үзэсгэлэнд “Эра” модель агентлагийн загвар өмсөгчид оролцож, эсгийгээр урласан хувцас, хэрэглэлийг танилцуулах юм байна. Эсгий урлалын бүх төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид оролцох тул үндэсний үйлдвэрлэл, үндэсний ёс заншлаа дэмжин, үзэсгэлэнг таалан сонирхоно уу.