
Энэ сарын 3-нд Улсын математикийн 47 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотноо эхэллээ. Тус олимпиадын шат шатны уралдаанд 8аймаг, нийслэлд шалгарсан 360 гаруй 8-11 дүгээр ангийн сурагчид өрсөлджээ.снөөс хөвгүүд, охид энд хүрэлцэн ирээд байна. Эд нар 8-11 ангийн сурагчид юм. Оролцогсод таван өдөр дараалан өрсөлдөх бөгөөд маргааш эцсийн шатны шалгаруулалт болох юм.
Олимпиадын нээлтэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавъяат багш Ц.Дашдорж, С.Баянжаргал, Г.Балдан нарын математикчдаас гадна орон нутгийн удирдлагууд, багш нар оролцсон юм. Таван өдөр үргэлжлэх эл тэмцээнд өнгөрсөн жилүүдийн олимпиадын аварга сурагч, багш нар олон хүрэлцэн ирсэн ба тэргүүн байр эзэлсэн математикчид нь олон улсын тэмцээнд оролцох аж.
Б.Батчимэг