1031 оюутны мөнгө ороогүй байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

1031 оюутны мөнгө ороогүй байгаа гэв

Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөр буюу 500 мянгыг өнөөдрийн байдлаар 128 мянга орчим оюутны  64 тэрбум 45 сая төгрөгийг тухайн сургуулийнх нь дансанд шилжүүлсэн байна.  Хүний хөгжил сангийн мөнгийг нийт 109 их дээд сургуулийн 129 мянга 121 оюутанд олгохоор баталгаажсан. Оюутны бичиг баримтын зөрчлийг арилгасан даруйд оюутны мөнгийг сургуулийн дансанд нь хийж байгаа гэнэ. Энэ талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсээс тодруулахад “Одоогоор үлдсэн 1031 оюутны 515 сая 500 мянган төгрөгийг ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 9-нд сургуулийн дансанд нь шилжүүлж дуусгана” гэлээ.
 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж