
Харин ирэх есдүгээр сарын 13-нд Германы Франкфурт хотод болох авто үзэсгэлэнгийн үеэр SLS AMG Roadster авто загварыг албан ёсоор танилцуулж, худалдаанд гаргах юм. SLS AMG Roadster нь загвар нь 571 морины хүчтэй, V8 хөдөлгүүртэй бөгөөд цагт 317 км хурдлах хүчин чадалтай. Түүнчлэн автомашин 50 км/цагийн хурдтай явж байх үед дээврээ нээж, хаах чадвартай. Өмнөх загварын хаалганы нугас дээш чиглэсэн байрлалтай байсан бол энэ удаа ч инженерүүд хаалганы дизайныг өөрчлөлгүй улам сайжруулан бүтээжээ.
Б.Энхцэцэг