
Планшетийн дэлгэц дээрх электрон менюнд бүхий л хоол, ундааны зургийг оруулж, тэндээс үйлчлүүлэгчид сонголтоо хийх бөгөөд хүмүүс захиалсан хоол, ундаа ирэхийг хүлээж суух зуур меню планшетаар видео тоглоом тоглох боломжтой гэнэ. Мөн Хятадын Гуаньжоу дахь Хөнг Бао ресторан зөөгчийн ажлын байрыг үйлчилгээнээсээ халж, цэсний оронд Apple-ийн iPad-уудыг ширээнүүд дээрээ байрлуулжээ. Монгол улс ч аливаа шинэ техник хэрэгслүүдээс хоцордоггүй тул ийм төрлийн шинэ системийг тун удахгүй нэвтрүүлнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.
Б.Энхцэцэг