
Харин асуулга тавьсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асуулгын хариуг дүгнэж хэлэхдээ, энэ асуудлыг гурав дахь удаагаа Гадаад харилцааны яаманд хандан тавьж буйг сануулав. Тэрээр “Хэдийгээр зарим хүнд жижиг асуудал, тэр дундаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн тойргийнхонтой хамаарах асуудал мэт харагдах боловч, энэ нь цаанаа 3000 хүнтэй холбоотой асуудал” хэмээн үзэж байна. ОХУ-ын өмчлөлтэй байранд амьдардаг иргэдийн хувьд хэзээ байрнаасаа хөөгдөх бол, байрны түрээсээ Оросын тал хэзээ нэмдэг бол гэсэн үргэлжийн айдастай байдаг. Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль, Үндсэн хуулиа харах юм бол ямар ч обьект газраасаа салсан цагт үнэ цэнээ алддаг. Тийм учраас энэ асуудлыг шуурхайлахын тулд зориуд нэг хүн томилж, шийдвэрлэх шаардлагатай байгааг хуралдааны төгсгөлд онцлов.