Зээрийн нүүдлээс болгоомжлохыг сануулав

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Зээрийн нүүдлээс болгоомжлохыг сануулав

Гамшгийн эсрэг үндэсний төвөөс малчдад зориулан сэрэмжлүүлэг гаргалаа.
2010 онд Монгол Улсын зүүн бүс нутагт гарсан малын гоц халдварт шүлхий
өвчин нь хоёр жилийн байнгын урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, хяналтын
үйл ажиллагааг тогтмол шаардах болсон билээ. Тиймээс малчид иргэд
ухамсарлаж энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малаа хариулгатай,
хязгаарлагдмал орчинд анхаарал болгоомжтой, зээрийн нүүдэл, хөдөлгөөнөөс
алсуур, зээрийн бэлчсэн бүс нутгаар малыг 2-3 хоногийн дотор бэлчээхгүй
байхыг анхааруулж байна. Шүлхийтэйгээр холбоотойгоор хорио
хязгаарлалтын дэглэмийг мөрдөх нь төр засгийн үүрэг учир зүүн аймгаас
баруун аймгууд руу малыг нүүлгэн шилжүүлэх, малын гаралтай түүхий эдийг
төв суурин газарт оруулж ирэх нь ихэссэн тул тодорхой арга хэмжээнүүдийг
авахыг ч санууллаа.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж