
ЗХУ-ын орос мэргэжилтнүүд амьдарч байсан нийт найман байрыг монгол иргэдэд шилжүүлэх тухай асуудал юунаас болж гацаанд орчихоод байгаад Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар тайлбар хийлээ. Хэдийгээр хоёр улсын төрийн дээд түвшинд уг найман байрыг Монголын талд шилжүүлэх боломжтой хэмээн хүлээн зөвшөөрч шийдвэр гаргасан ч ОХУ-ын дунд шатны албан тушаалтнуудаас болж, энэ асуудал гацжээ. Гэхдээ үүнд Монголын талын шүүхийн шийдвэр ч нөлөөлсөн бололтой. Учир нь Монголын шүүхээс уг байруудын шинэчилсэн бүртгэл дутуу байна гэсэн үндэслэлээр Оросын талын өмч биш гэсэн шийдвэрийг гаргажээ. Үүнээс болоод тус улсын холбогдох дунд албан тушаалтнууд “Монголын шүүхээс эдгээр найман байрыг ОХУ-ын өмч биш” гэсэн шийдвэр гаргачихсан байхад бид юугаа танай талд шилжүүлэх юм” гэсэн хариулт өгч байгаа гэнэ. Түүнээс болж асуудал мухардалд орчихоод байгаа гэлээ.
Г.Дарь