Б.Мөнгөнтуул Азийн аваргыг өнгөлж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Азийн аваргыг өнгөлж байна

Ираны Машхад хотноо Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд өрсөлдөж буй эрэгтэй 50, эмэгтэй 29 шатарчнаас эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 11 их мастер байгаа юм. Тэмцээнд Монгол Улсаас их мастер Б.Мөнгөнтуул ганцаараа эх орноо төлөөлөн оролцож байна. Уг нь 2011 оны улсын аваргад түрүүлсэн М.Гүнбаяр, Т.Батчимэг нар мөн тивийн аваргад оюун ухаанаа уралдуулахаар мэдүүлгээ илгээсэн байсан ч санхүүгийн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

Чансаагаараа Энэтхэгийн шатарчин Ханка Дронавалигийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн их мастер Т.Мөнгөнтуул тэмцээний дөрвөн өргийн дараах байдлаар 100 хувийн амжилтаар ганцаараа дөрвөн оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Тэрбээр өнөөдөр тавдугаар өргийн тоглолтоо Хятадын шатарчин Хуан Чьянтай хийх юм.

Энэ сарын 1-нд нээлтээ хийсэн Азийн аварга шалгаруулах тэмцээн 11-нд өндөрлөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж