
Энэхүү смартфон нь овор бага, хөнгөн жинтэй зэргээрээ бусад смартфонуудаас ялгаатай юм. HP Veer нь 2,6 инчийн 320:400-ийн нягтаршил бүхий дэлгэцтэй, гулсаж нээгддэг QWERTY кэйбоардтай. Түүнчлэн уг смартфон нь эд ангийн хувьд таван мегапикселийн камер, Wi-Fi, GPS, 8 гегабайтын дотоод санах ой, стерео Bluetooth, 800 мегагерцийн Qualcomm процессор зэрэгтэй юм. Veer смартфоны дизайн нь дижитал медиа буюу төрөл бүрийн аппликэйшний шийдлээс илүүтэй харилцаа холбооны хэрэгсэл талруугаа ханджээ.
Б.Энхцэцэг