Хөвсгөлд цусан халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд цусан халдвар илэрчээ

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их
Сараалжийн эх гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-гийн мал боом өвчнөөр
өвчилсөн байж болзошгүй хэмээн шинжилгээ хийсэн байна. Тэдний таван
тугалд хийсэн шинжилгээний  хариу гарч боом төдийгүй цусан халдвар авсан
нь тогтоогджээ. Тус аймагт хорио цээрийн дэглэм тогтоож, хашаа хороонд
ариутгал хийх, малын сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа аж. Хорио
цээрийн бүсэд есөн өрхийн 2604 мал, 22 хүн байгаа гэнэ.  Улсын нөөцөөс
боом өвчнөөс сэргийлэх гурван литр вакцин авч дээрх мал амьтанд тарьж,
голомтын бүсийг тарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж