
“Анод” банкны ТУЗ-ын дарга Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг “Цагдан хорих төв”-д ирэх зургаадугаар сарын 2-ны өдрийг хүртэл хорих шийдвэрийг Баянзүрх дүүргийн Шүүхээс гаргажээ. Хорих хугацааг сунгах эсэхийг шүүгч шийдвэрлэх юм. Тус банкны удирдах зөвлөлийн дээрх гурван гишүүдийг банкны хууль тогтоомж зөрчин бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр баривчилсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өгсөн. Харин түүний өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл “УМБГ-ын мөрдөн байцаагч Т.Оюутболд, Н.Давааг баривчлахдаа Баянзүрх дүүргийн Шүүхийн захирамж гарсныг танилцуулахгүй, тайлбар авах шаардлага байна” гэж дуудаж авчран саатуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59-р хэсэгт зааснаар “Сэжигтэнд шүүхийн тогтоолыг 24 цагийн өмнө танилцуулна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Н.Түвшин