
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт бага хэмжээний түймэр гарсныг цаг тухайд нь орон нутгийн иргэдийн тусламжтайгаар унтраажээ. Тосонцэнгэл сумын дөрөвдүгээр багийн нутаг Улаан мод хэмээх газарт энэ сарын 03-нд түймэргарлаа гэх дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийтдээ 87 хүн ажиллаж бүрэн унтраасан байна. Уг түймэрт 10 га талбай газар өртсөн байна.
Д.Долгор