Симфони бүтээлийн цоморлиг эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Симфони бүтээлийн цоморлиг эгшиглэнэ

Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол улсын филармонийн концертын танхимд өнөөдөр 18.00 цагт симфони найрал хөгжмийн энэ оны нээлт болон “Симфони шилдэг бүтээлийн цоморлиг” тоглолт болно. Энэхүү тоглолтод дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сор болсон сонгодог бүтээлүүдийг нэг дор сонсох боломжтой юм. Улсын филармонийн удирдаач Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор  Намсрайжавын Бүтэнбаярын удирдлагаар филармонийн симфони оркестор тоглоно. “Симфони шилдэг бүтээлийн цоморлиг” концертын хөтөлбөрт Ц.Намсрайжавын  "Говь гурван сайхан" симфони зураглал, И.Штраусын "Кайзер" вальс, “Цэнхэр дунай” вальс, “Полька” Унтер доннер,  И.Брамсын "Унгар бүжгийн аялгуу"  №6, Л.Мөрдоржийн “Алтан өргөө” киноны хөгжим №2, А.И. Хачатурянын “Сэлэмт бүжиг”, Г.В.Свиридовын “Романс”, А.Ф.Бородины "Половецкая пляска", Ф.Суппегын “Морин цэргийн марш” зэрэг шилдэг бүтээлүүд багтжээ. Эл тоглолтын тасалбарын үнэ найман мянган төгрөг юм байна. Та энэ л үдэш сонгодог хөгжмөөр амьсгалах шилдгүүдийг нэгэн дор шимтэн сонсох боломжтой. 

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж