
Эрэгтэйчүүдийн төрөлд финалд шалгарсан ИНЕГ-ын “Буянт-Ухаа” болон “Хаан банк” багийн эхний тоглолт эн тэнцүү өрсөлдөөн дунд үргэлжилсэн ч “Хаан банк” төгсгөлөө сайн гүйцэтгэснээр цувралын харьцааг 1:0 болгон тэргүүлж эхэллээ. 80:74 харьцаагаар өндөрлөсөн тус тоглолтод “Хаан банк” багаас Төгөлдөр 17, Эрдэнэдалай 16, Батжин 13 оноо тус тус авснаар багаа хожилд хүргэсэн бол ИНЕГ-ын багаас Нямдаваа 17, Тэмүүлэн, Удаанжаргал нар тус бүр 10 оноогоор багаа тэргүүлжээ.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Хөвсгөл Нэг үе” баг 93:54 харьцаагаар “Хаан банк”-ны багийг буулган авч, цувралыг тэргүүлж эхэллээ.
Аваргын төлөөх цувралын дараагийн тоглолтууд ирэх мягмар гаригт болно.
С.Цэлмэг