Төгөлдөр хуурчид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Төгөлдөр хуурчид өрсөлдөж байна

Польшийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шопений мэндэлсний 201 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Хөгжим бүжгийн коллежи, “Урбанек” компанийн санаачлагаар “Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаан өнгөрсөн даваа гаригт  Дуурь бүжгийн эрдмийн театрт нээлтээ хийсэн юм. Манай төгөлдөр хуурчид олон улсын уралдаан тэмцээнд оролцож, ур чадвараа гайхуулдаг байсан бол энэ жил анх удаа эх орондоо Олон улсын уралдаан зохион байгуулж, мэргэжил нэгт андуудаа урьжээ. “Ф.Шопен ба XXI зууны Монгол” уралдааны ахлах насны ангиллын нэгдүгээр шатны уралдаан мягмар, лхагва гаригт болж өндөрлөлөө. Энэ ангиллын нэгдүгээр шатанд ОХУ, БНАСАУ, Итали, Монгол улсыг төлөөлсөн 25 төгөлдөр хуурч оролцсоноос Э.Энхжин, Н.Ичин, А.Энх-Амгалан, Разумцева Ирина, С.Одгэрэл, Н.Ганчимэг, Г.Оюун-Эрдэнэ, Э.Намуун, Б.Бат-Эрдэнэ, Марко Пуйссо, Б.Золзаяа нар дараагийн шатанд шалгарчээ. Төгөлдөр хуурчид эхний удаа Ф.Шопений этюд, ноктюрнээр өрсөлдсөн бол хоёрдугаар шатанд Польшийн суут хөгжмийн зохиолчийн полонез, баллада, вариаци, мазурка, вальс, полонезоос сонгон тоглох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж