Бразиль улс ижил хүйстний эрхийг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Бразиль улс ижил хүйстний эрхийг зөвшөөрөв

Бразилийн дээд шүүхийн арван гишүүн бүгдээрээ тус улсад ижил хүйстэн хүмүүс иргэний харилцаанд суурилсан хосууд болохыг зөвшөөрөхөө илэрхийлжээ. Тэд санал хураалтаар ийнхүү санал нэгтэй шийдвэр гаргасан тул тус улсад ижил хүйстнүүд гэр бүлийн бус харин хамтран амьдрагч байх эрхийг нь баталгаажуулж байгаа юм.
 Бразилийн ерөнхийлөгч хатагтай Дилма Руссеф нийгмийн орчинд өөрчлөлт хийх үүднээс дээрх асуудлыг гарган тавьсны дагуу энэ санал хураалтыг хийсэн байна. Бразильд Ромын католик урсгалын ёс суртахуун нэлээд хүчтэй байдаг учраас ижил хүйстнүүдийн эсрэг хүч хэрэлэх, тэдний эсрэг гэмт хэрэг гарах нь элбэг байдаг байна.Гэхдээ Бразиль улсын энэ шийдвэр хөрш Аргентинд ижил хүйстнүүдийг гэр бүл болохыг зөвшөөрсөн шийдвэрийн дэргэд дундыг барьсан шийдвэр болсон гэж иргэд нь үзжээ.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж