”Ванкувер Канукс” цувралыг 3-1-ээр тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

”Ванкувер Канукс” цувралыг 3-1-ээр тэргүүлж эхэллээ

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн плей-оффт өнөөдөр ганцхан тоглолт болсон. Энэ жилийн ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болсон “Ванкувер Канукс” болон “Нашвил Предаторс” багийн цуврал дөрөв дэх тоглолт “Брижстоун Арена”-д болжээ. Даниэль Седин тэргүүтэй “Ванкувер Канукс” “Предаторс”-ын талбайд зочилж хоёрдугаар шатны дөрөв дэх тоглолтоо хийсэн нь энэ. Цувралд хожигдож яваа талбайн эзэд ордон дүүрэн үзэгчийнхээ өмнө тоглолтыг эрч хүчтэй эхлүүлсэн ч эхний гоолыг зочид оруулжээ. Нэгдүгээр үеийн цаг дуусахад таван минут дутуу байхад Сединий хослолоос гарч ирсэн дамжуулалтыг Кристиан Иерхофф чулуу болгож, тооны харьцааг нээсэн байна. Алекс Бурровс хаалгач Риннеогийн харах орчинг хязгаарласан учраас энэхүү цохилт гоол болон хувирчээ. Поей-оффын эхний шатанд “Чикаго”-гийн эсрэг хийсэн зургаа дахь тоглолтод гэмтэл авч, талбайг орхисон “Ванкувер”-ын хамгаалагч Семи Соло дүрмийн бус тоглолт хийж, торгуулийн сандалд шилжмэгц хүний давуу болсон “Нашвил” оноог тэнцүүлсэн байна. Энэ удаад Жойл Уард гоолджээ.  Тоглолтын хоёрдугаар хагаст ганцхан гоол орсон нь “Канукс”-ын тоглогчоор овоглосон байлаа. Ингэснээр зочид 2:1-ээр тэргүүлсэн амжилттайгаар сүүлчийн үеийг эхлүүлсэн ч давамгайлал нь ердөө гуравхан минут үргэлжилжээ. Коди Франсон плей-оффын анхны гоолоо Дэвид Легвандын дамжуулалтаар хийснээр тоглолт тэнцэж, үзэгчдийн сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрсэн юм. Харамсалтай нь, “Предаторс” үүнээс хойш хамгаалалтаа сайн хийж чадсангүй. Ердөө дөрвөн минутын дараачаар Райн Кеслер тооны харьцааг повер плейд 3:2 болгосон байна. Түүн дээр Райн Сютер алдаа гаргаж шүгэл дугарснаас нэг минут 17 секундын дараачаар гоолын хонх дугарсан. Төгсгөлд нь хаалгачгүй илүү хүнээр довтлох хувилбар сонгосон ч амжилтгүй болсоноор 4:2 харьцаатай “Ванкувер Канукс” баг энэ удаагийн тоглолтонд хожсоноор цувралын 3:1-ээр илүүрхэж эхэлжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж