“Crush Bush” имижээ өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

“Crush Bush” имижээ өөрчилнө

Сүүлийн үед охидын шүтээн болоод байгаа “Crush Bash” хамтлагийнхан шинэ клипний зураг авалтдаа оржээ. Тэдний дөрөв дэх “5 in1” клип нь тун удахгүй телевизээр цацагдах гэнэ. Энэ удаад тэд стиль имижээ өөрчилж, шинэ дүр төрхтэй үзэгчидтэй уулзахаар төлөвлөөд байгаа гэсэн. Тэдний хэлж буйгаар “бид клип бүртээ шинэ, шинэ дүр төрхийг гаргаж, залуустаа үлгэр жишээ үзүүлэхийг зорьдог” гэв. Тэгвэл тэдний шинэ дүр төрхийг удахгүй гарах “5 in1” клипээс харах боломжтой аж. Сонирхуулахад тус хамтлагийнхан ирэх намар анхны бие даасан цомгоо гаргах юм байна.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж