Д.Энхбат агсны эхнэр Германчуудтай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Д.Энхбат агсны эхнэр Германчуудтай уулзжээ

Францын нутаг дэвсгэрээс  манай улсын тагнуулын ажилтнуудад 2003 онд  хулгайлагдаж ирсэний дараа өөд болсон Д.Энхбатын эхнэртэй  Герман  Улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчид  энэ сарын 21-ны өдөр уулзалт хийсэн бол өнгөрсөн лхагва гаригт мөн л  уулзсан байна. Талийгаач агсаны эхнэртэй Швейцер Улсад суралцдаг нэгэн оюутнаар дамжуулан  ярилцлага авахыг хүссэн боловч татгалзлаа. Зарим эх сурвалжийн мэдээллээр талийгаачийн эхнэр  “Нөхрийг нь  монголын тагнуулын ажилтнууд хэрхэн хулгайлж  монголд хүргэсэн болон,  нас барахаас өмнөх үеийн эмнэлгийн магадлагаа”  зэрэг холбогдох баримтуудыг германы хууль хяналтынханд өгчээ. Дашрамд дурдахад Д.Энхбат агсны  хоёр хүүхэд тус улсын харьяат болсон бөгөөд нэгэн дунд сургуульд суралцдаг юм байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж