Хотын дарга нар ажлаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Хотын дарга нар ажлаа танилцуулав

Нийслэлийн удирдлагууд 2010 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, 2011 онд хийх ажлаа  дүүргийн иргэдэд танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг “Энэ онд нийслэлийн төсөвт 179.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 152.9 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийж, улсын төсөвт 26.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 267 төсөл, арга хэмжээнд 212.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийх юм. Энэ хүрээнд  сургууль, цэцэрлэг засварлах, шинээр барих бүтээн байгуулалтын ажлууд багтаж байгаа”  гэлээ. Өнгөрсөн он их бүтээн байгуулалтын жил байсан бөгөөд үүний хүрээнд 30 км авто замыг барьсан бол, арчлалт хамгаалалт эвдрэлийг гүйцэтгэгч компани хариуцан чанаргүй зам тавьсан компаниуд  өөрсдийн хөрөнгөөр сэргээн засварлах ажлыг хийх хяналтын тогтолцоо бий болжээ. Түүнчлэн хотын ногоон байгууламж 10 хувиар нэмэгдэж, хур хогийн цэг, граж байсан газруудыг “Хашаа” “Явган хүний зам” арга хэмжээний хүрээнд чөлөөлж,  түүний оронд бичил цэцэрлэг, усан оргилуур байгуулсан нь иргэд олон нийтийн талархалыг ихээр хүлээсэн ажил болсон тухай дурдлаа.  Мөн автозамын 46 уулзварт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио, 26 уулзварт хөдөлгөөн хянах телекамер, 52 цэгт хөдөлгөөн мэдрэгч систем бүхий Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй болсон нь томоохон ажлын нэг байв.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж