Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн  хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар  хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, төвийн нутгийн зүүн  хэсгээр 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон  говийн нутгийн баруун  хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан , өдөртөө 12-17 градус дулаан байна.

 Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө Өмнөговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж