Таны хүүхэд солгой бол

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Таны хүүхэд солгой бол

Шинээр төрсөн 10 хүүхэд тутмын нэг нь солгой төрдөг гэсэн судалгаа байдаг. Та үүнд өөрийгөө буруутгаж эсвэл баярлах хэрэггүй. Солгой удамшдаг эсэхэд 2007 онд эрдэмтэн Клайд Фрэнкс шинжлэх ухааны үндэстэй хаиулт өгсөн юм. Энэ нь LRRTM1 нэртэй генийн сондгойрол бөгөөд эцгийн талаас удамшдаг байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ солгой эсэхийг мэдэхийн тулд тоглоом болон хоолондоо аль гараараа түрүүлж хүрч байгаа болон халбагаа аль зүгт эргүүлж байгааг  ажиглах хэрэгтэй. Энгийн хүүхэд цагын зүүний дагуу, солгой хүүхэд цагын зүүний эсрэг эргүүлдэг. Нярай хүүхдүүд ихэвчлэн   7-9 сартайгаасаа эхлэн тоглоомоо барьж сурдаг. Гэвч сургуульд орох хүртэл хүүхдийн солгой мэдэгдэхгүй байх нь бий.
Хүүхэд хоолоох болон сараачих үедээ маш хурдан  хөгжиж буй тархины нөлөөгөөр баруун зүүн гараа байнга сольж байдаг нь эцэг эхчүүдэд гарын ур дүй баруун солгойгүй байж болох юм гэсэн ойлголт төрүүлдэг. Дэвид Вүүлман “Солгой гартнууд дэлхийг удирдана” гэдэг номондоо “ Баруун солгойгүй хүмүүс оюуны өндөр чадвартай байдаг гэдэг бол жирийн төөрөгдөл” гэжээ.
Таны хүүхэд бусдаас өөр гэдгийг сана. Солгой хүмүүс бусад хүмүүсээс  өөрөөр сэтгэдэг. Баруун гарыг удирдаж байдаг зүүн тархи нь хэл яриа, хийсвэр сэтгэлгээ, математик болон шинжлэх ухааныг хариуцдаг бол зүүн гарыг удирддаг баруун тархи хөгжим, урлаг, сэтгэл хөдлөлд хамаатай. Баруун тархи хийсвэр, том санааг удирддаг харин зүүн тархи энгийн санаа   боловсруулдаг. Баруун гараар бичдэг хүмүүсийн тархины зохион байгуулалт нэгэн хэвийн тул баруун тархи хэл яриа, логик, зүүн тархи нь сэтгэл хөдлөл, ойлголтыг хариуцдаг. Харин солгой гартнуудын тархины үйл ажиллагаа илүү уян хатан байдаг. Зүүн баруун гэлтгүй хоёр тархи нь дээрх сэтгэхүй үйлдлүүдийг хянаж зохицуулж байдаг. Үр дүнд нь тархины тал бөмбөлгүүд нэг нь нөгөөтэйгөө харилцах нь илүү байдаг байна. Гэвч энгийн хүмүүсийн ертөнц солгой гартнуудын тархийг угааж орхидог байна. Учир нь солгой хүмүүсээс илүү энгийн хүмүүст зориулсан машин, тоног төхөөрөмж, зэмсэг, гал тогооны хэрэгсэл, багаж үйлдвэрлэдэг.

Хэрвээ таны хүүхэд солгой бол лектор болох боломж асар  их бий.
 
АНУ-ын сүүлийн долоон ерөнхийлөгчийн дөрөв нь солгой байсан байна. Тав дахь ерөнхийлөгч Роналд Рейганыг баруун зүүн  гараараа аль алинаар нь бичпэг байсан гэдэг. Энэ бол 20-р зуун хүртэл үргэлжилсэн солгой хүүхдийг  хүчээр зөв болгуулдаг байсан багш нарын компанит ажил юм. Зөвхөн ерөнхийлөгчид солгой байсангүй. 2008 онд сонгуульд нэр дэвшсэн Барак Обама, Жон Мак Кейн нар солгой.

Таны хүүхэд солгой бол зургын хэрэгсэл авч өг. Түүхэнд хамгийн алдартай зураачид болох Леонардо Да Винчи, Микеланжело, Рембрант  нар солгой байжээ. Харин Пабло Пикассо солгой байгаагүй ч тахир дутуу энэ эр маш авъяастай байсан юм. Уран зураг солгой хүмүүсийн  сонирхлыг татдаг ганц  зүйл биш. Судалгаагаар солгой хүмүүсийн дийлэнх хувийг уран барилга, хөгжим, математикийн салбарын оюутнууд, профессорууд эзэлдэг байна.
Гэсэн хэдий ч солгой хүүхдүүдийн хувьд урлагын салбар амар гэж  ойлгож болохгүй. Энгийн хүмүүсийн хэрэгсэл тэдний бүтээлч урмыг бүр мөсөн үгүй хийж мэднэ. Эцэг эхчүүд солгой хүүхэддээ онцгой анхаарал хандуулж байх нь зөв. Компьютерийн mouse-ны байрлалаас авахуулаад бүх зүйлийг өөрт нь эвтэйхнээр байрлуулж өгөх хэрэгтэй.

Хүүхдээ спортор хичээллэхэд нь тусалж дэмжээрэй. Солгой боксчид өрсөлдөгчдөө ноцтой асуудал үүсгэж мэднэ. Мөн теннисээр хичээллэдэг солгой Мак Энрое, Мартина Навратилова, Рафаэл Надал нарын амжилт буураагүй байна.

Бэлтгэсэн Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж