Ерөнхий Прокурор тушаал гаргав

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий Прокурор тушаал гаргав

Прокурорын байгууллагын хэмжээнд боловсон хүчний хариуцлагыг дээшлүүлж, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагыг харгалзан Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав тушаал гаргаж, “Прокурорын байгууллагын тогтолцоог сайжруулах талаар дагаж мөрдөх журам”-ыг баталжээ.

Энэхүү журамд прокурор хэргийн талаар хууль зүйн үндэслэлгүй,нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэр гаргасан нь дээд шатны прокурорын шийдвэрээр хүчингүй болсон бол тухайн прокурорт Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулж байх асуудлыг нарийвчлан тодорхойлсон байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж