
“Энэ дуу бол үндсэндээ үзэн ядагчдад зориулагдсан. Чамайг доош нь хийх гэсэн хүмүүст яг тохирох дуу” хэмээн тэрбээр хэлжээ.
Дашрамд сонирхуулахад, Selena Gomez НҮБ-ын сайн санааны элчээр сонгогдон ажилладаг. Тэрбээр энэхүү ажлынхаа шугамаар өөрийн даашинзаа дуудлага худалдаагаар худалдахаар болсон байна. Энэхүү даашинзаа тэрбээр “A Year Without Rain” дууныхаа видео клипэд өмсөж байсан ба дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг ядууралд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах ажилд хандивлах аж.
Н.Наран