Кикбоксчид дэлхийн аваргыг зорино

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Кикбоксчид дэлхийн аваргыг зорино

Украйн улсын Засгийн газар, Биеийн тамир, спортын яам, Дэлхийн кикбоксын холбоо хамтран энэ сарын 9-15-ны өдрүүдэд Киев хотноо Дэлхийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээнийг зохион явуулахаар болоод байгаа билээ. Уг тэмцээнд 50 гаруй орны 2000 орчим тамирчин кикбоксын зургаан төрөлд хүчээ сорихоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас Монголын кикбоксын холбоог төлөөлж 65 кг-д Ө.Төрбаяр, 75 кг-д Б.Наадам нар дасгалжуулагч О.Алтанпүрэвээр удирдуулан уг тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Тамирчид энэ сарын 8-нд Киев хотын зүг хүлгийн жолоо залах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж