Италийн Ром хотын шүүх хагас сая еврогийн нэхэмжлэх бүхий гомдлыг хүлээж авлаа. Сүйт бүсгүйдээ хаягдсан хархүү сэтгэл санааны болоод, эд материалын хохирлоо нэхэмжилсэн нь энэ.
Хуримын өдрөө Рикардо хэмээх энэ залуу сүм дотор төрөл төрөгсөд найз нөхдөө цуглуулаад сүйт бүсгүйгээ хүлээж суужээ. Гэтэл бүсгүйн ах ирж дүү нь өөр эрд сэтгэлтэй болсон учир хурим болохгүй хэмээн хэлсэн байна. 32 настай залуу гүн шоконд оржээ. Ромын захад байх гоёмсог эдлэнд хийх хуримын ёслол, Номхон далайн эрэгт өнгөрөөх бал сарын аялал гээд олон захиалгаа цуцалсан байна. Худалдаж авсан байшингаа сүйт бүсгүйнхээ сэтгэлд нийцүүлэн шинээр засаж тохижуулсан ч байж. Харин одоо тэр эд материал болоод, сэтгэл санааны хохирлоо хагас сая еврогоор үнэлэн нэхэмжиллээ.