Эмч нар гишүүдтэй өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Эмч нар гишүүдтэй өрсөлдөнө

“Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн нээлтэд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн  маргааш спортын ордонд болно. Тэмцээнд их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, яамдын дэд сайдууд, төрийн нарийн бичгийн дарга нар, эмч нар, урлаг соёлынхноос бүрдсэн  баг тамирчид өрсөлдөх аж. Эрүүл мэндийн яамны Мэдээлэл сургалтын төвд энэ сарын 24-26-ны өдрүүдэд  болж байгаа “Нийгмийн эрүүл мэнд нийтийн биеийн тамирыг дэмжих жил” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ийнхүү Спортын ордонд болох арга хэмжээгээр үргэлжлэх юм байна. Сонирхуулахад сагсан бөмбөгийн тэмцээнээс гадна гурван онооны шидэлт, поверлифтингийн төрөл болох цээжний шахалт хийх үзүүлбэр, ажлын байрны дасгал зэрэг багтжээ. Сагсан бөмбөгийг Ц.Мөнх-Оргил гишүүн сайн тоглодог бол цээжнээс түлхэлт хийх үзүүлбэрт Ч.Сайханбилэг, Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд оролцохоор нэрээ өгөөд байгаа  аж. Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн багт Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын багт ЭМЯ-ны Төрийн нарийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нар тоглоно. Эмч нарын багт удирдах ажилтны зөвлөгөөндөө оролцохоор орон нутгаас ирээд байгаа аймгуудын эрүүл мэндийн газрын дарга нар орж тоглохоор бэлтгэлээ хангажээ.  

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж