Залуусыг бүжгийн халз тулаанд дуудлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Залуусыг бүжгийн халз тулаанд дуудлаа

"UB Dance" бүжгийн сургуулиас бүжгийн спортод дуртай хүүхэд, залуусын дунд халз тулаан зохион байгуулах гэж байна. Халз тулаан энэ сарын 21-нд болох төдийгүй тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт нэг сая төгрөгийн шагналыг олгох юм.  Халз тулаанд оролцох хүсэлтэй залуусыг "UB Dance" бүжгийн сургууль дээр бүртгэж байгаа аж.
Сонирхуулахад халз тулаанд орчин үеийн бүжгээр өрсөлдөх гэнэ. “Аса” циркт 19.00 цагаас эхлэх халз тулааны өмнө 15.00 цагт бүх төрлийн бүжгийн шоу тоглолт болох гэнэ. Тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд “UB Dance” сургуулийн 3,4 хороолол дахь салбараар худалдаалж байгаа юм.

М.Урин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж