
Чуулганд Монголын БТСГ-ын дарга Ч.Наранбаатар долдугаар сард Улаанбаатарт болох Азийн спортын менежментийн холбооны VII их хурлын талаар мэдээлэл хийж, Монгол орны тухай танилцуулсны дагуу маш олон төлөөлөгч уулзаж, манай оронд ирэхээ хэлжээ. Дэлхийн спортын менежментийн холбооны шинэхэн ерөнхийлөгч, АНУ-ын доктор Жеймс Жан Монголд айлчлан ирэхээр тохирсон аж.
Мөн үеэр Монголын төлөөлөгчид Тайванийн спортын сайд, хатагтай Тай Шиа-Линтэй уулзав. Тайванийн тал спортын олон төрлөөр манайхтай хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж, Монголын талаас боловсон хүчнээ урт болон богино хугацаагаар сургах, бэлтгэх хүсэлтээ тавилаа. Талууд саналыг нааштайгаар хүлээн авсан байна.
Тайваньд 12 жилийн турш хэрэгжиж буй “Golden plan” хөтөлбөрийн үр дүнд тус орны спортын барилга байгууламж дэлхийн төвшинд хүрснийг үзэж танилцлаа. АНУ, Япон, Герман улстай харьцуулж судлахад Тайванийн спортын ордон, цэнгэлдэх хүрээлэн, усан бассейний орчин нөхцөл харьцангуй доогуур төвшинд байсан гэдэг. “Энэхүү бүтээлч ажлаас санаа авч, Засгийн газрын хөтөлбөрт тусгуулж, цаашид хэрэгжүүлэх нь хүн ардын эрүүл мэндийн төлөө хийх маш том ажил” хэмээн БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өгүүлэв.