Шуудай нүүрсийг 2000 төгрөгөөр зарж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Шуудай нүүрсийг 2000 төгрөгөөр зарж байна

Цаг агаар гэнэт хүйтэрч, цас бороо холилдон  орсноор шуудайгаар зардаг нүүрсний эрэлт хэрэгцээ ихэсчээ. Үүнийг далимдуулан жижиглэнгээр нүүрс зардаг худалдаачид үнийг нь хоёр дахин өсгөөд байна. Өнгөрсөн долоо хоногт шуудай нүүрс 850-900 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар 1500-2000 төгрөгөөр зарж байна. Худалдаачдын хэлснээр нүүрсний нийлүүлэлт багассан учраас үнэ хоёр дахин нэмэгдэхэд хүрсэн гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж