
Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан Г.Болдод холбогдох хэргийн хяналтын хугацаа дуусч нийслэлийн Прокурорын газраас Баянгол дүүргийн шүүхэд өнгөрсөн баасан гаригт шилжүүлжээ. Сэжигтэн Г.Болд нь Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрөгч оны арванхоёрдугаар сард их хэмжээний алт, хууль бусаар хил гаргахыг завдсан хэрэгт холбогдон шалгуулсан юм. Мөн “Бурхан халдун” ХХК-ийнхаа онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдэж 35 мянган ширхэг архи борлуулж татвараас зайлсхийсэн хэрэгт давхар холбогджээ.
Н.Түвшин