
Газар хөдлөлт болон цунамийн уршгаар осолд орсон Фукушимагийн АЦС-ын ажилтнууд гамшигт дэлбэрэлтээс хойш өнөөдөр анх удаа станцын барилга дотор нэвтэрч чаджээ. Тусгай хамгаалалтын хувцас өмссөн 12 ажилчныг дэлбэрэлт болсон реакторын байгууламж руу нэвтрүүлж агааржуулалтын системийг суурилуулахаар болсон байна. Энэ агааржуулагч нь цацраг идэвхит бодисыг гадагшлуулахгүй барих шүүгчтэй байх ажээ. Ийм маягаар реакторын доторхи хөргөлтийн системийг сэргээж чадвал цацраг дэвхийн хэмжээ буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөө өглөөнөөс ажлаа эхэлсэн ажилчдыг дөрөв дөрвөөр нь багн болгон ээлжээр реакторын байгууламж руу оруулж ажиллуулж байгаа аж. Нэг багийн ажиллах хугацааг 10 минутаас хэтрүүлэхгүй байхаар хязгаарлажээ. “Ажилчид шүүгч төхөөрөмжийг нэг нэгээр нь суулгаж байна. Тэд бараг л задгай сансрын нөхцөлд л байгаа юм шиг ажиллаж байна “ гэж засгийн газрын хэвлэлийн төлөөлөлгч Мацумото хэлсэн байна.
М.Наст