УИХ-ын дарга Ховд аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Ховд аймагт ажиллав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй ажлын хэсэг Ховд аймагт хоёр өдөр ажиллав. Тус аймгийн цаг үеийн ажил байдлын талаар Засаг дарга Г.Нямдаваа УИХ-ын даргад танилцууллаа. Дараа нь УИХ-ын дарга Мянгад сумын Цагаан булан багт очиж жишиг баг болгохоор төлөвлөсөн багийн ажилтай танилцав. Мөн Мянгад сумын төвийн шинээр баригдах соёлын төвийн барилгын шав тавих ёслолд оролцоод, сумын иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр аймгийн төвд зохион байгуулж буй “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” баруун бүсийн улсын зөвлөгөөнд оролцсон байна.

Пүрэвганди

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж