
Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 20 жилийн хорих ял сонссон Ө.Хэрлэнчимэгийн хохирогчийн өмгөөлөгч О.Баасанхүүд үүсгэсэн сахилгын хэргийг өнөөдөр 14.00 цагт Өмгөөлөгчийн холбоонд хэлэлцэхээр товлосон байна. Түүнд сахилгын хэрэг үүсгэх болсон үндэслэл нь хохирогч Ц.Гончигийн хүсэлтээр хэргийн талаар шүүгдэгч болон гэр бүлийнхэнтэй нь уулзаж, үнэнийг ярих хэрэгтэй гэсэн санал гаргасан нь ёсзүйн хувьд алдаа гэж үзжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө Ө.Хэрлэнчимэг нарын найман хүн 15 настай охины хоолойг боож амийг нь егүүтгэсэн хэрэгт анхан шатны шүүхээс 17-20 жилийн хорих ял сонссон юм.
Н.Түвшин