Галт тэрэгний хуваарь өөрчлөгджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Галт тэрэгний хуваарь өөрчлөгджээ

Улаанбаатар Төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээ энэ сарын 1-нээс эхлэн зарим чиглэлийн галт тэргээ зуны хуваарийн дагуу аялуулж байна.  “Улаанбаатар” өртөөнд ирэх болон тус өртөөнөөс хөдлөх галт тэрэгний чиглэлд өөрчлөлт өрсөн эсэх талаар тус байгууллагын ээлжийн лавлахаас тодруулахад орон нутгийн “Зүүнхараа-Мандал-Улаанбаатар” чиглэлийн 282 дугаар галт тэрэг өдөр бүр 05:40 “Улаанбаатар” өртөөнд ирэхээр өөрчлөлт орсон байгаа. Харин бусад чиглэлүүд өмнөх хуваарийн дагуу үйлчилж байгаа” гэв. Мөн олон улсын галт тэрэгний зорчигт тээврийн үйлчилгээнд дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд:
Улаанбаатар-Москвагийн V галт тэрэг долоо хоногийн мягмар, баасан гариг бүр 13.50 цагт хөдөлнө.
Улаанбаатар-Бээжингийн 24 дүгээр галт тэрэг /БНХАУ-ын төмөр замын үндсэн бүрэлдэхүүн/ Улаанбаатараас зургаадугаар сарын 2-ны өдрөөс пүрэв гариг бүр 07.15 цагаас хөдөлнө.
Улаабаатар-Бээжингийн 24 дүгээр галт тэрэг УБТЗ-ын бүрэлдэхүүн нэмэгдлээр зургадугаар сарын 18-ны бямба гариг бүр 07.15 цагаас хөдөлнө.
Бээжин-Улаанбаатарын 23 дугаар галт тэрэг Улаанбаатарт лхагва гаригт 13.20 цагт ирнэ.
Бээжин-Улаанбаатарын 23 дугаар галт тэрэг /УБТЗ-ын бүрэлдэхүүн/ Улаанбаатарт мягмар гариг бүр 13.20 цагт ирэх юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж