Аваргын төлөөх тоглолт өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Аваргын төлөөх тоглолт өнөөдөр эхэлнэ

“MCS Coca-Cola” компани, “TLG-13” ТББ-аас хамтран зохион байгуулдаг сагсан бөмбөг сонирхогчдын Спрайт супер лигийн аваргын төлөөх тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. Долоо дахь жилдээ зохиогдож буй Спрайт лигийн улирлын тоглолтууд нэгдүгээр сарын 29-нд эхэлж, эрэгтэй 24, эмэгтэй дөрвөн баг өрсөлдсөн юм. Харин аваргын төлөө эмэгтэйчүүдийн төрөлд “Хаан” болон “Хөвсгөл Нэг үе” багууд, эрэгтэйчүүдийн төрөлд “ИНЕГ Буянт-Ухөа”, “Хаан банк” багууд тулалдана. Шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордонд эмэгтэйчүүдийн тоглолтоор эхэлнэ. Цувралын дараагийн тоглолтууд ирэх мягмар, пүрэв гаригт болох юм.
Сонирхуулахад, Спрайт лигийн энэ улирлын шагналын сан өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж, 30 сая төгрөг болжээ. Ингэснээр лигийн аварга баг 10 сая төгрөгөөс гадна аваргын бөгж, цом, бусад дурсгалын зүйл гардах бол дэд аварга гурван сая төгрөгийн эзэн болох юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн багт нэг сая, удаахь байрт шалгарсан багт 800 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртээх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж