
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 06-08-ны өдрүүдэд Дорнод аймагт томилолтоор ажиллана. Орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзахаас гадна “Хан-Уул” цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцах юм. Ерөнхий сайдын Дорнод аймагт ажиллаж байгаа гол зорилго нь энэ сарын 7-нд Чойбалсан хотноо зохион байгуулах “Монгол мал үндэсний хөтөлбөр-Хөдөөгийн хөгжил” сэдэвт зөвлөлгөөнд оролцох юм. Мөн энэ үеэр тус аймгийн Халхгол сум, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай танилцах гэнэ.
Д.Долгор