
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох тухай асуудлыг авч хэлэлцээд, дэмжлээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Н.Жанцанг хуралдаанд оролцсон 45 гишүүнээс 39 нь зөвшөөрч 86.7 хувийн санал авч дэмжлэг хүлээсэн бол Д.Наранчимэгийг 44 гишүүнээс 42 нь зөвшөөрч, 95.5 хувийн санал авлаа. Харин Монгол Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлсэн Ж.Амарсанааг хуралдаанд оролцсон 44 гишүүний 43 нь зөвшөөрч 97.3 хувийн санал авч, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус бүр томилогдон, тогтоолыг баталлаа. УИХ-аас баталсан тогтоол батлагдсан өдрөөс хэрэгжиж байна.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон гишүүдэд ажлын амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Г.Дарь