Мэргэжлээ сонгох талаар мэдээлэл өгч байна

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Мэргэжлээ сонгох талаар мэдээлэл өгч байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Элсэлтийн Ерөнхий шалгалт  ойртож буйтай холбогдуулан Нийслэлийн хөдөлмөрийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд  сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл өгч байна. Үүнд төрийн өмчийн 13 сургуулийн төгсөх ангийн 1600 гаруй сурагч  хамрагдахаар болжээ. Тэдэнд хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, эрэлттэй ажлын байрны талаар мэдээлэл өгөх юм.  Энэ хүрээнд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө” аяныг эхлүүлж,  ирэх сарын 4 хүртэл өрнүүлэхээр  болжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж