
“Шал дэмий” гэх дуугаар Монголын рок,попын ертөнцөд хөл тавьсан “A-Sound”хамтлагийнхан ирэх зун гэхэд хоёр дахь бие даасан цомгоо сонсогчдын гарт хүргэх төлөвлөгөөтэй байна. Тус цомгийн ажил нь одоогоор 60 хувьтай яваа гэнэ. Мөн тус хамтлагийнхан саяхнаас домогт “Битлз” хамтлагийн “While my guitar gently weeps” буюу “Гитарын минь уйлах дуу” хэмээн алдартай дууг эх хэл дээрээ хөрвүүлэн дуулж сонсогчдын хүртээл болгосон билээ. Алдарт “Битлз” хамтлагийн дуунуудыг монгол хэл дээр дуулсан Монголын рок попынхны цомог удахгүй мэндлэх юм. Энэ цомогт “A Sound” хамтлагийн дуулсан энэхүү дуу орж байгаа гэнэ. Тэд энэхүү дуундаа “Zaya’sh” студиэр клип хийлгэж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос үзэгчдийн хүртээл болох юм.
Г.Даша