
Сансраас авсан зурагнуудад хорих газруудын хэмжээ тэдгээрийн нөхцөл байдлын тухай тодорхой тусгасан аж. Эдгээр баримт бичгүүдэд уг нөхцөл байдлыг сайн мэдэх гэрчийн хүмүүстэй уулзсан ярилцлагыг хавсаргасан байна. Ёдокийн шоронд хоригдож байсан нэгэн хоригдлын яриснаар хоригдлуудыг бараг боолчлолын гэж хэлж болохоор хүнд нөхцөлд ажиллуулж, байнга эрүүдэн шүүж, Ёдокийн бүх хоригдлуудыг цаазар авахыг байнга хүчээр үзүүлэн харуулдаг байжээ.
Эмнисти Интернейшнлийн Ази номхон далайн салбарын захирал Sam Zafiri “Хойд Солонгос үгүйсгэхийн аргагүй юмыг үргэлжлүүлэн үгүйсгээд байж болохгүй юм. Хойд Солонгосын эрх баригчид олон арван жилийн турш улс төрийн хоригдлуудтай бөөнөөр нь хорих газрууд байгааг үгүйсгэсээр ирсэн юм” гэжээ.
Зарифийн үзэж байгаагаар сүүлийн 60 жилийн туршид эдгээр бөөнөөр нь хорих газрууд олон улсын хууль тогтоомжоор баталгаажсан Хүний эрхийг хамгаалах асуудалд ямар ч хүндэтгэлтэй хандах аохам хийсэнгүй гэж онцлон хэлсэн байна.
Эдгээр бөөнөөр нь хорих газруудаас 1950-аад оноос хойш зөвхөн гуравхан хоригдогч зугтаж гарч чадсан бөгөөд Олон улсын Эмнисти Интернейшнл байгууллагын тодорхойлсноор бөөнөөр нь хорих зургаан газрын дөрвийг нь тодорхойлон тогтоожээ. Эдгээр хорих газрууд Өмнөд Pyongan, өмнөд Hamkyung болон хойд Hamkyung-д байрладаг бөгөөд хоригдлууд шар буурцаг тариалах, цемент, чулуун нүүрсний үйлдвэрт ажилладаг ажээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг