Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Франц үнсэлт

Үнсэлт.  Үнсэлтэд дургүй хүн байдаггүй. Таны уруул, хүзүү, чихэн дээр үлдээсэн хэн нэгний үнсэлт танд дараа нь ч дотно сайхан мэдрэмж төрүүлсэн хэвээр байдаг. Үнсэлт шуналтай, халуун, энгийн янз бүр. Үнсэлт хэдэн секундээс хэдэн зуун минут үргэлжлэх нь ч бий.  Хайр дурлалын хамгийн эхний алхмын нэг нь үнсэлт. Харин эрчүүд ямар үнсэлтэд илүү дуртай байдаг вэ? Янаг халуун үнсэлтэд үү, эсвэл санамсаргүй үнсэлтэд үү?  Эрчүүдийн дунд явуулсан санал асуулгаар тэдний хамгийн их таашаадаг үнсэлтийг ийн нэрлэжээ.

1. Шуналтай үнсэлт. Эрчүүд ихэнхдээ сексийн үед ингэж үнсэлцдэг аж. Ийм үнсэлт нь дур хүслийг илүү өдөөж, сексийн оршилыг бүрдүүлдэг байна.  Мөн хосууд ингэж үнсэлцсэнийхээ дараа нэг нэгнээсээ илүү сонирхолтой зүйл хүсдэг аж. Оршлын дараа та хайртынхаа нууц авъяасыг ч илрүүлж болзошгүй.

2. Сексийн үеийн үнсэлт.  Ийм үнсэлтийн чимээ  сексийн дур хүсэлтэй нийлж хүслийг  улам ихээр төрүүлдэг. Хайр дурлалын хамгийн романтик  алхам болон хамгийн халуун үйлдэл хоёр давхцах нь сексийг улам гайхалтай халуун болгодог.  
Эрчүүд яагаад ийм үнсэлтэд дуртай байдаг шалтгаан нь энэ аж.

3. Энгийн үнсэлт. Энгийн үнсэлтэд дур тачаал байхгүй. Ийм үнсэлтийг эхнэр нөхрүүд бие биедээ өдөр тутам бэлэглэдэг юм. Тэдний хувьд ийм үнсэлт нь бат бөх харилцааных нь бэлгэдэл болсон байдаг.  Эхнэр эсвэл нөхрийн чинь үнсэлт танд түүний дотно үнэрийг мэдрүүлж өөрийн эрхгүй инээмсэглүүлнэ.

4. Франц үнсэлт.  Хайртынхаа аманд хэлээ оруулан түүний хэлийг хэлээрээ оролдоно. Энэ бол сексийн дур хүслээ илэрхийлэх өөр нэг арга. Нүдээ аниад, толгойгоо нийлүүлэн, бие биедээ улам наалдан, хайртыгаа бүхлээр нь тэвэрч, түүнийг өөийнхөө нэг хэсэг гэж мэдрэх нь хамгийн амттай, жаргалтай таашаал юм. Үүнийг шидэт үнсэлт ч гэдэг.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж