Морьтой жагсагчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Морьтой жагсагчид мэдээлэл хийнэ

“Гал үндэстэн” холбоо буюу Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийх гэж буй иргэд өнөөдөр 12.00 цагаас Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал хийнэ гэв. Гавьяат жүжигчин С.Жавхлан нарын үүсгэн байгуулсан уг холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Давааг  өнгөрөгч мягмар гаригт Улсын мөрдөн байцаах газрынхан баривчилсан нь  тэдний энэ сарын 7-ны өдрөөс санаачлан явуулж буй “Бүгдээрээ хэлэлцье” хэлэлцүүлгийг санаатай таслан зогсоох оролдлого хэмээн тэд үзэж байгаа аж. Тиймээс Цагдаагийн байгууллагын өмнө морьтой жагсаал хийх болсон талаараа “Гал үндэстэн” холбооныхон олон нийтэд мэдээлэл хийх  юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж