Ой тогтоолтын үндэсний аварга тодроно

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтын үндэсний аварга тодроно

Монголын оюун ухааны академиас “Ой тогтоолтын үндэсний аварга 2011” оюуны спорын анхны тэмцээнийг өнөөдөр болж байна. “Чингис” зочид буудлын хурлын танхимд 09.00 цагт эхэлсэн энэхүү тэмцээнд эхний шатнаас тунан үлдсэн  50 хүн өрсөлдөж байгаа юм. Тэд 105 хүний нэр, зүс царайг 15 минутын дотор цээжилж, эргүүлээд нэрийг нь бичих, 52 хөзрийг холиод 10 минутын дотор цээжлэн алдалгүй хэлэх гэх мэт найман шалгуураар өрсөлдөнө.  Шалгарсан “ой сайтнууд” олон улсын тэмцээнд оролцон оюунаа сорих боломжтой. Мөн энэ  удаагийн тэмцээнд 100, 200 цифр хэлэхэд тогтоох чадвартай хүүхдүүд оролцожээ. Нийт бүртгүүлэгчдийн 99 хувь нь Монголын оюун ухааны академийн төгсөгчид аж. Тэмцээний шагналын сан дөрвөн сая төгрөг бөгөөд найман төрөл тус бүр дээр эхний гурван байр эзлүүлэн нийт 24 багц медалийн төлөө өрсөлдөж байна. . Нийлбэр оноогоороо түрүүлсэн оюуны спортын тамирчин “Үндэсний ой тогтоолтын аварга”-ын цом, 500 мянган төгрөгийн эзэн болох нь ээ. Энэхүү тэмцээнийг Хас банк JCI, UB central салбар байгууллагатай хамтран зохион байгуулжээ. Орой болтол үргэлжилэх эл тэмцээнийг сонирхсон хүмүүс үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж