Хилийн боомтын талаар баримтлах бодлогыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Хилийн боомтын талаар баримтлах бодлогыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төсөлд тусгаснаар Замын-Үүд, Нарийн сухайт, Гашуун сухайтын боомтын үйл ажиллагааг хамгийн эхний ээлжинд өргөтгөхөөр заажээ. Энэ нь уул уурхайн олборлолт өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор Нарийн сухайт, Гашуун сухайтын боомтын үйл ажиллагаа тогтмол ачаалалттай ажиллах болсон аж. Тэр хэрээр ажиллах хүчнийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаагийн зэрэгцээ боомтыг өргөжүүлэхээс аргагүйд хүрч буй гэнэ. Гэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тайлбарласнаар эхний ээлжинд эдгээр боомтын үйл ажиллагааг сайжруулна хэмээн заасан ч, бусад 23 боомтын асуудлыг орхихгүй, төсөв хөрөнгийг нь шийдээд аажимдаа өргөжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах бодлого төсөлд тусгагдсан гэдгийг онцолж байлаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж