Benz-ийн шинэ загварууд Энэтхэгт нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Benz-ийн шинэ загварууд Энэтхэгт нээлтээ хийлээ

Mercedes
Benz компани Энэтхэгийн зах зээлд хоёр төрлийн загвараа худалдаанд
гаргалаа. Тэдгээр нь SL 350, GL 500 загварууд юм. SL 350 загварын
суудлын автомашин нь 3,5 литрийн V6 хөдөлгүүртэй бөгөөд 222,000
ам.долларын үнэтэй худалдаалагдаж байгаа ажээ. Харин GL 500 загварын
дунд оврын жийп нь 5,4 литрийн V6 хөдөлгүүртэй ба 182,000 ам.долларын
ханштай байна.

Автомашины нээлтийн арга хэмжээн дээр компанийн
зүгээс дээрх хоёр загварыг авто ертөнцөд хамгийн эрэлттэй байгаа хүлгүүд
болохыг нь цохон тэмдэглэж, Энэтхэгийн автомашины хорхойтнууд,
шүүмжлэгчид, худалдан авагчид, медиагийнхны аль алины таашаалд нийцнэ
гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэтхэгийн зах зээлд Mercedes
Benz-ийн гол өрсөлдөгчид нь BMW, Audi нар юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж