Монголын тэргүүлэгч сайтууд чуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Монголын тэргүүлэгч сайтууд чуулав

Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан Монголын сайтуудын холбоо анхдугаар уулзалтаа зохион байгууллаа. Монголын сайтын холбоо өнгөрсөн нэгдүгээр сард эмхлэн байгуулагдсан бөгөөд Монголын тэргүүлэгч мэдээллийн сайтуудыг нэгтгээд байгаа юм.

Тавдугаар сарын 3-нд тохиосон Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тоихолдуулан Монголын сайтын холбоо сайтын холбоо анхны уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэндчилгээ ирүүлсэнийг Ерөнхий сайдын төлөөлөгч уншиж танилцуулсан билээ.

Уулзалтын үеэр Монголынг цахим  сэтгүүл зүйн хөгжлийн талаар www.news.mn сайтын орлогч захирал Д.Нарантуяа, mongolnews.mn сайтын ажилтан Ү.Ихмандал нар хамтарсан илтгэл тавьж, Мэдээлэл, харилцаа, холбоо технологийн газарҮндэсний Дата төв, Харилцаа холбоо ны зохицуулалтын хорооны төлөөлөгч оролцлоо. Энэ уулзалтын үеэр Монголын сайтын холбоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээний үеэр цахим сэтгүүл зүйн салбарын шилгүүдийг шалгаруулан урамшуулсан. Тухайлбал, www.guren,.mn сатйтын С.Пүрэвсүрэн, www.bolod.mn сайтын Б.Мөнхдөл, www.olloo.mn сайтын Г..Эрдэнэтуяа нар мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Монголд сайтуудын холбоо байгуулагдсан нь интернэт хэрэглэгч хэр өсөж, интернэтийн орчин хэрхэн хөгжиж байгааг харуулж байгаа хэрэг юм. Ийнхүү алдаа оноогоо дэнсэлсэн Монголын сайтуудын холбооны анхдугаар зөвлөлгөөн амжилттай болов. 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж